Бид таньд яг одооноос хуримтлал бий болгож эхлэх 5 шалтгааныг хүргэж байна.
1. Гэнтийн зүйлд зориулан хадгалах
Хүний амьдралд гэнтийн зүйлүүд үргэлжид гарч ирж байдаг. Хэрэв та өөрт тохиолдож буй зүйлийг урьдчилан харж эсвэл таамаглаж чадаж байгаа бол энэ зүйлийг гэнтийн гэдэгт нэршилд оруулахгүй.
Үүнд зөвхөн урьдчилан таамаглаж байгаагүй зүйлсийг оруулна. Жишээ нь: би өвдөх, ажилаасаа халагдах гэх мэт. Иймээс та амьдралд тохиох гэнтийн зүйлд зориулан мөнгө хадгалж эхлэхийг бид зөвлөж байна.
2. Хөрөнгө оруулалтанд зориулж мөнгө хадгалах
Магадгүй та яг одоо би яагаад хөрөнгө оруулалтанд зориулж мөнгө хадгалах ёстой гэж? хэмээн бодож байж болох юм. Тэгвэл та өөрөөсөө би мөнгөө өсгөхийг хүсч байна уу? гээд нэг асуугаад үзээрээ. Хэрэв тийм бол ашигтай зүйлд хөрөнгө оруулалт хийнэ гэдэг нь мөнгөө өсгөх хамгийн сайн санаа гэдгийг бид танд хэлмээр байна. Бидний дунд байдаг нийтлэг нэг шинж бол олсон мөнгөө бүгдийг нь зөвхөн банкны хадгаламжинд хийж хүү нь өсөхийг хүлээх бөгөөд энэ нь тийм сайн санаа биш гэдгийг дэлхийн олон том санхүүгийн зөвлөгч нар хэлж байгаа бөгөөд үүний оронд цаашид үр ашиг нь нэмэгдэх зүйлд хөрөнгө оруулалт хийхийг зөвлөж байна. Жишээ нь хувьцаа худалдаж авах байж болох юм. Үүний тулд та сард бага гэлтгүй мөнгө хадгалж заншсанаар өөрийн хүссэн зүйлдээ хүрэхэд улам бүр ойртох болно.
3. Гар дээрээ бэлэн мөнгө хадгалах нь тийм ч сайн санаа биш
Манай иргэдийн зарим нь хадгалмжийн талаарх мэдлэг дутамгаас болоод мөнгөө гэртээ хадгалдаг. Гэвч энэ нь мөнгө үр ашиггүй зүйлд дэмий үрэгдэж дуусах гол шалтгаан болж байдаг. Иймд та гар дээр байгаа бэлэн мөнгөө хадгаламжинд хийх үйлдэлийг дадал болгох нь зүйтэй. Энэ нь хэрэг болох зөв зүйлд мөнгөө зарцуулахад тань туслах болно.
4. Өөрийгөө шагнахын тулд мөнгө хадгалах
Бид мөнгө олохын тулд өдөр бүр шаргуу ажилладаг, өөрийгөө хаядаг. Үүнээсээ болоод заримдаа бухимдах, гутрах гэх мэт маш олон асуудлуутай нүүр тулж байдаг. Гэвч та энэ амьдрал ганцхан олдоно гэдгийг санаж заримдаа өөрийгөө шагнаж урамшуулж байх хэрэгтэйг бид зөвлөж байна. Хэрэв та бидний зөвлөж буйтай санал нийлж байвал яг одоо үүнд зориулж хадгаламж нээж мөнгө хуримтлуулж хэвшээрээ. Ингээд хэдэн сар эсвэл жилийн дараа өөрийнхөө авахыг хүсч буй тэр зүйлийг зөвхөн өөртөө зориулж худалдан аваарай та баяр баяслыг мэдрэх болно.
5. Том худалдан авалтанд зориулж мөнгө хадгалах
Хэрэв та шинэ машин худалдаж авхыг хүсч байгаа бол эсвэл тусдаа гарахын хүсч байр худалдан авахаар төлөвлөж байгаа бол далай дуслаас бүтдэг гэдгийг санаж өөрийн худалдан авхыг хүсч байгаа тэрхүү зүйлдээ зориулж мөнгө хадгалаж эхлэхийг бид зөвлөж байна. Ядаж л урьдчилгаа мөнгөө бүрдүүлж чадвал энэ нь том ажилт байх болно.
Ингээд төгсгөлд нь хэлэхэд өөрийн хүсч буй зүйлдээ хүрэхийн тулд бага гэлтгүй мөнгийг хадгаламжиндаа хийж сурахыг манай хамт олноос зөвлөж байна.
Чинээлэг Монголын Төлөө Хамтдаа ARDBANK.MN