Нэрт хөрөнгө оруулагч Warren Buffett-ийн тодорхойлсноор хөрөнгө оруулалт гэдэг бол "Ирээдүйд их мөнгө олохын тулд одоо мөнгө зарцуулах үйл явц юм."
Хөрөнгө оруулал гэж юу вэ?
Хөрөнгө оруулалт гэдэг бол хамгийн энгийнээр "шаргуу биш ухаалаг ажиллах" тухай ойлголт юм. Бидний ихэнх нь одоо ажиллаж байгаа компани эсвэл хувийн бизнесийнхээ төлөө маш шаргуу ажилладаг бөгөөд олон цагаар ажилллах нь биднээс маш их золиосыг шаардаж, стресс нэмж байдаг. Ингэж олсон орлогынхоо зарим хэсгийг ирээдүйд хэрэгцээтэй мөнгө олоход зарцуулахыг л хөрөнгө оруулалт гэж нэрлээд байгаа юм.
Хөрөнгө оруулалт бол та мөнгөнөөс өөр зүйлдээр төвлөрж маш завгүй байхад ч мөнгө таны төлөө ажиллах нөхцөлийг бүрдүүлэх боломж юм. Зарим хөрөнгө оруулагчид үүнийг аз жаргалтай төгсгөлийн арга ч гэж нэрлэх нь бий.
Гэхдээ хөрөнгө оруулалт хийх арга зам бүр өөрийн гэсэн давуу болон сул талуудтай байдаг бөгөөд та өөрийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буй зүйлийг сонгохдоо энэ хоёр талыг нь маш сайн судлахыг хөрөнгө оруулагчид зөвлөдөг. Жишээ нь та хамтын хөрөнгийн санд хөрөнгө оруулахаар шийдсэн бол: Энэ санг хэн удирдаж байгаа вэ? Тухайн сангийн хураамж болон татвар нь хэд вэ? Нийт хэдэн төгрөгний сантай вэ? Босгосон хөрөнгөө юунд зарцуулах вэ? гэх мэт асуултуудад хариулт авсаныхаа дараа хөрөнгө оруулах эсэхээ шийдэх хэрэгтэй. Учир нь эдгээр асуултууд нь таньд ямар хэмжээний хөрөнгө оруулаад, хэдий хугцааны дараа ямар хэмжээний ашиг олох вэ гэдэг асуултуудын хариуг олоход тань туслах болно. Мөн таны хийхийг хүсч буй зүйлийг судлаачид юу гэж харж байгааг уншиж судлах нь маш чухал юм.
Мөн хамгийн гол ойлгох зүйл бол хөрөнгө оруулалт хийхэд хамгийн гол хийх зүйл нь ирээдүйд тэргүүлэх чиглэлийг тодорхойлох юм. Хэрэв та үүнийг л зөв хийж чадвал үр дүнд нь тансаг сайхан амьдралыг бий болгох боломж ирэх болно. Гэвч хөрөнгө оруулалт нь биднээс ирээдүйн санхүүгийн байдлаа одооны хүсэл тэмүүлэл, тав тухаас дээгүүрт тавихийг шаарддаг.
Хөрөнгө оруулалт хийх
Хөрөнгө оруулалт хийх олон төрлийн арга байна жишээ нь биржээс хувьцаа, бонд худалдан авах, хамтын хөрөнгийн санд мөнгө оруулах, ирээдүйд өгөөжтэй гэж харж байгаа үл хөдлөх хөрөнгө авах, яг одоо дэлхий нийтээр маш хүчтэй давалгааг үүсгээд буй цахим мөнгө (bitcoin, ethereum, ripple гэх мэт) худалдаж авах эсвэл хувийн бизнесээ эхлүүлэх гэх мэт.Гэхдээ хөрөнгө оруулалт хийх арга зам бүр өөрийн гэсэн давуу болон сул талуудтай байдаг бөгөөд та өөрийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буй зүйлийг сонгохдоо энэ хоёр талыг нь маш сайн судлахыг хөрөнгө оруулагчид зөвлөдөг. Жишээ нь та хамтын хөрөнгийн санд хөрөнгө оруулахаар шийдсэн бол: Энэ санг хэн удирдаж байгаа вэ? Тухайн сангийн хураамж болон татвар нь хэд вэ? Нийт хэдэн төгрөгний сантай вэ? Босгосон хөрөнгөө юунд зарцуулах вэ? гэх мэт асуултуудад хариулт авсаныхаа дараа хөрөнгө оруулах эсэхээ шийдэх хэрэгтэй. Учир нь эдгээр асуултууд нь таньд ямар хэмжээний хөрөнгө оруулаад, хэдий хугцааны дараа ямар хэмжээний ашиг олох вэ гэдэг асуултуудын хариуг олоход тань туслах болно. Мөн таны хийхийг хүсч буй зүйлийг судлаачид юу гэж харж байгааг уншиж судлах нь маш чухал юм.