Дисней+ ыг мягмар гарагаас эхлэн нэвтрүүлсэн бөгөөд хэрэглэгчийн тоо 10 сая хүржээ



Дисней (DIS) өөрийн шинэ дамжуулалтын Дисней+ үйлчилгээг нэвтрүүлснээс нэг өдрийн дараа бүртгүүлсэн хэрэглэгчийн тоо 10 сая  хүржээ.
Энэхүү “хэрэглэгчдийн хандалт нь бидний хүлээлтээс давсан”–ы улмаас тухайн өдрийн өглөө платформын хүчин чадлын ачаалал ихтэй саатсан тухай Дисней мэдэгджээ.

Дисней нь энэхүү шинэ үйлчилгээгээ телевизийн сүлжээ болон тоглоомын паркуудаараа эрчимтэй сурталчилсаар иржээ. Тус компани нь төсөлдөө 2025 он гэхэд Дисней+ нь 60-90 сая олон улсын хэрэглэгчтэй болсон байна гэж тооцоолжээ.

Дисней компани нь Verizon компанийн хэрэглэгчдэд Дисней+ ийн нэг жилийн эрхийг үнэ төлбөргүй санал болгож байгаатай холбоотойгоор, тухайн байгууллагаас хэдэн хэрэглэгч урьдчилан бүртгүүлсэн болон хэдэн хэрэглэгч эрхээ эдэлж байгааг одоогоор мэдэгдээгүй байна. Энэхүү үйлчилгээ нь эхний долоо хоног үнэ төлбөргүй бөгөөд эдгээр 10 сая хэрэглэгчдээс хэд нь төлбөрөө төлж үргэлжлүүлэн хэрэглэхийг тооцоолох үлдлээ.  

Дисней+ нь дэлхий даяар 160 сая орчим хэрэглэгчтэй Netflix (NFLX)-ийг гүйцэх хүртэл хол зай туулах хэрэгтэй.

Сард ердөө 6.99 ам.доллар төлж Дисней+ийн хэрэглэгч болсноор компанийн томоохон брэнд болох Марвел, Оддын Дайн, Дисней болон Пиксарын хүүхэлдэй болон киног үзэх боломжтой болно. Энэхүү үйлчилгээ нь Англи, Герман, Итали болон Испани зэрэг орнуудад 3 дугаар сарын 31-ний өдрөөс нэвтрэх юм байна.

өмнөх дараах

نموذج الاتصال