Дэлхийн хамгийн том худалдааны арга хэмжээ болох ганц бие хүмүүсийн өдөр (Singe’s day), Хятад улсыг цахим худалдаагаар тэргүүлэгч Алибаба нь, 24 цагийн дотор Amazon-ы нэг улирлын борлуулалтын талаас ихийг борлуулан, 38.4 тэрбум ам.долларын орлого олж борлуулалтын шинэ амжилт тогтоолоо.
Энэ өдрийн эхний 1 минут 8 секунд-нд нийт бараа бүтээгдэхүүний 1 тэрбум
ам.доллартой тэнцэх бараа бүтээгдэхүүн борлуулагдсан бөгөөд 1 цагийн дараа энэ
тоо нь 12 тэрбум ам.долларт хүрсэн байна.
24 цагийн дараа нийт борлуулалтын хэмжээ нь 38.4 тэрбум ам.долларт хүрсэн
бөгөөд энэ нь өнгөрсөн оны нийт орлого болох 30.8 тэрбум ам.доллароос 26%-иар
өссөн байна. Энэ нь уржнан жилийн 27%-ийн өсөлтөөс бага байгаа боловч, Хятадын
цахим худалдааны салбар удааширч байгаатай холбоотой юм.
Жишээлбэл, компанийн нийт бараа бүтээгдэхүүний үзүүлэлтийн дагуу, Amazon-ы өнгөрсөн улирлын нийт борлуулалтын дүн нь 70 тэрбум
ам.доллар байсан бөгөөд Алибаба нь энэ дүнгийн талаас ихийг 24н цагийн дотор
борлуулсан байна.
Америк-Хятадын худалдааны дайн нь Хятад хэрэглэгчид Америк брэндүүдийг
эсэргүүцэж болзошгүй гэсэн болгоомжлолыг төрүүлсэнгүй: Америк улсын нийт бараа
бүтээгдэхүүн борлуулсан үзүүлэлтийн хамгийн эрэлттэй ангиллууд нь үнэт эдлэл
болон хувцас байсан бөгөөд энэхүү үзүүлэлтээрээ Америк улс Хятад улсын дараа буюу
2-т орсон билээ. Цахим худалдааны технологи, маркетингийн WPIC
компанийн гүйцэтгэх захирал Жэйкоб Күүк хэлэхдээ: “АНУ-ын
брэндүүдэд хандах хандлага буурч байгааг нотлох баримт байхгүй байна” хэмээжээ.
Энэ жилийн арга хэмжээнд хэд хэдэн алдартнууд хүч нэмрээ оруулжээ: Ким
Кардашиан үнэртэй усаа Tmall дээрээс шууд дамжуулан сурталчилсан бол Тейлор Свифт Шанхай-д
болсон баяр ёслолын нээлтийн үйл ажиллагаанд амьд тоглолт хийн эхлүүлжээ.
Захиалга хүргэлтийн тоо мөн шинэ амжилт гарган, 18 цаг 31 минутын дараа
гэхэд өнгөрсөн жилийн 1.042 тэрбумыг давжээ. Энэ жилийн худалдааны наадамд 200,000
гаруй брэнд оролцсон, үүнд 78 орны 22,000 гаруй олон улсын брэнд 1 сая шинэ
бүтээгдэхүүн санал болгосон.
Хятад улсын хамгийн баян хүн болох Алибаба-гийн үүсгэн байгуулагч Жэк Ма нь
9-н сард компанийн удирдлагаа шилжүүлсэн бөгөөд
энэ жилийн 11/11 нь түүний удирдлага доор явагдаагүй анхны жил байсан ч
цахим худалдаагаараа тэргүүлэгч компанийг борлуулалтын шинэ амжилтад хүрэхийг
зогсоосонгүй.
Хэдий Алибаба-гийн борлуулалт өндөр байгаа ч, одоо түүний хувьцааг худалдан
авахад тохирсон цаг биш юм. Даваа гарагийн өглөө хувьцааны ханш 1.1%-иар
буурсан нь сүүлийн жилүүдийн өсөлт саарсантай холбоотой. Өнгөрсөн 5-н жилийн
турш ганц бие хүмүүсийн баярын өдөр хүртэлх долоо хоногийн туршид Алибаба
компанийн хувьцааны ханш дунджаар 1.3%-иар буурсан үзүүлэлттэй байна гэж
шинжээчид дүгнэжээ.