АНУ-ын Холбооны мөрдөх товчоо 6 сая ам.долларын хуурамч iPhone болон iPad нийлүүлсэн бүлгэмийг илрүүлжээ



Холбооны мөрдөх товчоо нь хуурамч iPhone болон iPad нийлүүлдэг бүлгэмийг барьжээ. Энэ нь Apple компанид 6.1 сая ам.долларын алдагдал учруулсан байна.

Энэхүү бүлгэм нь 10,000 гаруй хуурамч iPhone болон iPad-ийг Хятадаас оруулж ирсэн болохыг АНУ-ын өмгөөлөгч Роберт Брюер хэвлэлд мэдэгджээ. Хуурамч төхөөрөмжүүд нь зориуд эвдрэл гэмтэлтэй байсан бөгөөд Apple дэлгүүр дээр жинхэнэ бүтээгдэхүүнээр солиулан, Хятад болон бусад орнууд руу явуулан дамлан борлуулдаг байжээ.     

Apple-ийн ориг iPhone болон iPad нь IMEI буюу төхөөрөмж бүр өвөрмөц серийн дугаартай боловч энэ бүлгэм нь мөн хуурамч төхөөрөмжүүддээ АНУ болон Канад улсын Apple дэлгүүрийн баталгаат хуудастай бүтээгдэхүүнүүдийн IMEI болон серийн дугаартай байжээ.  

“Хуурамч бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэн, АНУ-ын компаниудыг залилан мэхлэх нь, зах зээлд ноцтой хохирол учруулахаас гадна гэм зэмгүй хүмүүсийн мэдээлэл хулгайлагдан хохирол учруулж байна” гэж Брюер хэлжээ.

Бусад хүмүүсийн IMEI буюу серийн дугаарыг ашиглах нь хувь хүний мэдээллийг хулгайлсан гэмт хэргийн нэг хэлбэр юм. Учир нь гэмт этгээд “өөр этгээдийн хувийн мэдээллийг санаатайгаар болон хууль ёсны эрх мэдэлгүйгээр шилжүүлэн, эзэмшин, ашигласан” болно.

Apple компаниас тэр даруй мэдэгдэл хийгээгүй байна.  

Холбооны мөрдөн байцаалтын мөрдлөгө нь олон жилийн турш үргэлжлэн олон улс орон дамжсан болно.

Одоогийн байдлаар луйвар, хуйвалдаан, хүний хувийн мэдээллийн хулгай болон мөнгө угаах зэрэг гэмт хэрэгт холбогдсон 14 хүнийг хариуцлага тооцуулахаар болсон байна. Холбооны мөрдөх товчоо 11 хүнийг баривчилсан боловч 3-ыг нь эрэн сурвалжилж байна.

Хууль сахиулагчид нь Лхагва гарагийн өглөө Калифорни мужийн Сан Диего хотоос уг этгээдүүдийг баривчилсан бөгөөд 250,000 ам.доллар бэлнээр болон хуурамч байж болзошгүй 90 iPhone-ийг хураан авжээ.

Энэхүү бүлгэмийн толгойлогч нь ах дүү 3 байсан бөгөөд эхнэрүүдтэйгээ баривчлагдсан байна. Мөн эдгээр ах дүү 3 нь Хятад улсад төрсөн АНУ-ын иргэншилтэй хүмүүс болохыг АНУ-ын өмнөд Калифорни мужийн прокурорын газраас мэдээлэлжээ. Бусад холбогдсон этгээдүүдийн ихэнх нь Хятад, Вьетнам болон ОХУ-аас гаралтай АНУ-ын иргэд байжээ.


өмнөх дараах

نموذج الاتصال