Жефф Безос-ын зөвлөснөөр амжилтад хүрэхийн тулд заавал хийх ёстой 7-н зүйл



Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болох Amazon компанийн үүсгэн байгуулагч Жефф Безос-ийн зөвлөгөөнөөс хүргэж байна.

1.     Үйлчлүүлэгчдээ анхаарлаа хандуулах.
“Хувийн бизнесээ эхлүүлэх гэж байгаа хүмүүст та ямар зөвлөгөө өгөх вэ?” гэсэн асуултад Безос хариулахдаа,
“Хүмүүс энэ асуултыг надаас үе үе асуудаг юм. Хамгийн чухал зүйл бол үйлчлүүлэгчдээ чухалчлан анхаарал хандуулах билээ. Тэдний шаардлагыг зөвхөн хангах бус, бүр мөсөн сэтгэлийн татах хэрэгтэй”.

2.     Хүсэл тэмүүлэлтэй бай.
"Та хүсэл тэмүүлэлтэй хүмүүстэй л өрсөлдөх болно”. “Хүсэл эрмэлзэлтэй байх” гэдэг нь “хүслээ дагах” гэдгээс огт өөр зүйл юм. Зөв санааны төлөө, зөв хандлага бий болгох нь “хүслээ дагаж байна” гээд буруу санааны төлөө хөдөлмөрлөнө гэсэн утга биш юм.   

3.    Азаа турш.
Та эрсдэлд ороход бэлэн байх ёстой, хэрэв танд ямар ч эрсдэлгүй бизнесийн санаа байгаа бол энэ санаа нь аль хэдийн хэрэгжсэн байгаа байх. Таны санаа хэрэгжих магадлал бага байх тусмаа энэ нь танд сорилт мөн туршлага болох болно.

4.    Бодлоо өөрчлөхөд нээлттэй бай.
Үргэлж зөв байдаг хүмүүс сайн сонсогч байдаг бөгөөд тэдний бодол үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг. Мөн үргэлж зөв байдаг хүмүүс нь олон шинэ мэдээллийн шаардлагагүйгээр бодлоо өөрчилдөг. Тэд өглөө сэрээд байгаа мэдээлэлдээ дахин дүгнэлт хийн бодлоо өөрчилдөг байна. Хэрэв та бодлоо ойр ойрхон өөрчилж байхгүй бол та олон алдаа гаргаж болзошгүй юм.  

5.    Санал зөрөлд, дараа нь мөрд.
Бидэнд манлайллын нэг зарчим бий, “санал зөрөлд, дараа нь мөрд”, энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, шийдвэр гаргах явцад өөрийн санаа бодлоо нээлттэйгээр илэрхийлэн зөрөлдөх, ингэснээр сайн шийдэлд хүрэх боломжтой. Харин шийдвэр гарсны дараа түүнийг мөрдөн, түүний төлөө нэгдэн ажиллах хэрэгтэй. Ихэнхдээ тантай хамт ажиллагсад яг л тань шиг хүсэл тэмүүлэлтэй, мөн өөрийн гэсэн үзэл бодолтой хүмүүс байгаа. Тиймээс хүн бүхний оролцоотойгоор шийдвэр гаргах нь асуудлыг олон өнцгөөс харахад тусалдаг байна.

6.    10 жилийн хэтийн төлөвөө бодож үзэх.
2029 эсвэл 2030 он гэхэд дэлхий ямар байх бол? Энэ бол амжилтад хүрсэн хүмүүс өөрсдөөсөө асуудаг асуулт юм.
Хүн 10-н жилийн хугацаанд зарим нэгэн зүйл хэрхэн өөрчлөгдөхийг урьдчилан харах боломжтой гэж би боддог. Гэвч хамгийн том асуулт нь “10-н жилийн дараа юу өөрчлөгдөхгүй вэ?”
Цаг хугацаа өнгөрөхөд юу тогтвортой байгааг тодорхойлон, түүнд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Эдгээр санаануудыг тодорхойлоход, хариулт нь ихэвчлэн үйлчлүүлэгчийн хэрэгцээ байдаг. Хэрэв та энэхүү үйлчлүүлэгчийн тогтмол хэрэгцээнд (түргэн хүргэлт, хямд үнэ) үндэслэн стратеги боловсруулж чадвал, дээрх асуултуудын гол хариултыг оллоо л гэсэн үг.

7.    Няцашгүй бай.
"Хэзээ зогсохоо хэрхэн мэдэх вэ?" гэхэд Безос "Сүүлийн аварга алчуураа шидэхэд бэлэн болоход (бууж өгөхөд), зогсож болно" гэжээ. 

өмнөх дараах

نموذج الاتصال