Хонг Конг (CNN Бизнес) Өнгөрсөн баасан гарагт Азийн хувьцаанууд өсөлт
уналттай үзүүлэлттэй байжээ. Мөн Америк – Хятадын худалдааны хурцадмал байдалд нааштай шинж
тэмдэг илэрж буйд хөрөнгө оруулагчид маш болгоомжтой хандаж байна.
Хятадын худалдааны яамны
хэвлэлийн төлөөлөгч нь “Америк болон Хятад улсын хэлэлцэгчид татварыг буцаах
талаар ярилцан, энэхүү буцаалт нь худалдааны хэлэлцээрийн “нэгдүгээр шат”-нд гарын үсэг зурахаас өмнө хэрэгжих магадлалтай
” гэж пүрэв гарагийн үдээс хойш сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Энэхүү ярилцлага нь Wall Street
–ийг дээд амжилт руу өсөхөд хүргэсэн боловч уг өсөлт нь Ази-д нөлөөлсөнгүй.
Японы Никкэй (N225) нь 0.3% -иар өсөн, Хятадын Шанхай Нэгдэл (SHCOMP)
0.1%
-иар унасан. Мөн
Хонг Конгийн Хан Сэнг Индекс (HSI)
нь 0.6% -иар
унасан ба Өмнөд Солонгосын Коспи Индекс (KOSPI) нь
0.3%
-иар тус тус унасан үзүүлэлттэй байна.
Хятад улсын хийсэн энэхүү мэдэгдэл
дахин найдвар төрүүлж байгаа нь Хятад – Америкийн 18 сарын турш үргэлжилсэн
худалдааны дайн нь шийдвэрт хүрэх дөхөж байгаатай холбоотой юм.
Өнгөрсөн сард АНУ-ын ерөнхийлөгч
Дональд Трамп хоёр улс худалдааны “нэгдүгээр шат”-ны тохиролцоонд хүрэхээр болсныг
анх удаа мэдэгдсэн боловч энэхүү гэрээг эцэслэн шийдэж амжаагүй байгаа юм. Трампын
мэдэгдсэнээр тэрээр Хятад улсын ерөнхийлөгч Ши Жинпин-тэй Чили улсад болох
эдийн засгийн чуулга уулзалтын үеэр урьдчилсан гэрээнд гарын үсэг зурахаар
төлөвлөж байсан боловч тус улсад үргэлжилж буй улс төрийн хямрал болон ширүүн
эсэргүүцлийн улмаас чуулга уулзалт цуцлагдсан байна.
Талууд
гарын үсэг зурахаар шинэ байршил хайж байгаа гэж мэдэгдсэн боловч, Хятад улсын худалдааны
яамны хэвлэлийн төлөөлөгч одоогоор энэ талаар мэдээлэл байхгүй байгааг мэдээлсэн.
Мүүди
(Moody)-гийн
тайлангийн дагуу Энэтхэгийн эдийн засгийн гамшиг нь нэг хэсэгтээ үргэлжлэхийг дурджээ. Зээлийн
зэрэглэл тогтоодог тус байгууллага нь Энэтхэг улсын төлөвийг “тогтвортой”-с “сөрөг”
болгон бууруулан, ерөнхий сайд Нарендра Модигийн засгийн газар 6-н жилийн
хугацаанд үргэлжилсэн доод төвшинд хүрсэн 5%-г яаралтай өсгөхийг шаардсан байна.
“Орон
нутгийн өрхүүдийн санхүүгийн хямрал, ажлын байрны хомсдол болон банк бус
санхүүгийн байгууллагуудын зээлийн хямрал зэрэг нь илүү гүнзгий удаашралын магадлалыг
нэмэгдүүлж байна” гэж Мүүди хэлжээ.
Энэтхэг
улсын сангийн яамны сайд бууруулсан төлөвийн талаар баасан гарагт мэдэгдэл
хийхдээ, эдийн засгийг өсгөх шинэчлэл нь илүү их хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх
болно хэмээжээ.
“Эдийн
засгийн суурь нь тогтвортой хэвээр байна” гэж Энэтхэг улсын сангийн яамны сайд
мэдээлэлжээ. Мөн “Энэтхэг улс ойрын болон дунд хугацаанд, эдийн засгийн
өсөлтийн чанартай хэтийн төлөвлөгөөг санал болгосоор байх болно” гэжээ.