Өнгөрсөн баасан гарагт, Bloomberg-ийн тэрбумтны жагсаалтыг 110 тэрбум ам.долларын
хөрөнгөтэйгөөр Гейтс Amazon (AMZN) компанийн гүйцэтгэх захирал болох Жефф Безос-ийг
тэргүүлэн дэлхийн хамгийн баян хүнээр дахин тодорчээ.
Энэ нь Microsoft (MSFT) компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтс нь сүүлийн хоёр жилийн хугацаанд
анх удаа тэргүүлж байгаа явдал юм. Өнгөрсөн сард тэрээр,
Amazon компанийн 9 дүгээр сар хүртэлх сүүлийн гурван сарын орлогын тайлангийн дагуу энэ оны ашиг
нь өмнөх оныхтой харьцуулахад 28%-иар буурсан мэдээлэл гарснаас хойш Безос-ийг
хэсэг хугацаанд тэргүүлж чаджээ. Гэвч энэхүү манлайлал нь удаан хугацаанд үргэлжлээгүй
юм.
Гейтсийн дахин тэргүүлэх болсон шалтгаан нь Microsoft (MSFT) компанийн энэ жилийн хувьцааны ханш ойролцоогоор
48%-иар өсөн, түүний компанийн хувьцааны ханшийг нэмэгдүүлэхэд туслалцаа
үзүүлжээ. Мөн 10 дугаар сард, Microsoft компани нь Пентагон
буюу Батлан хамгаалах яамтай 10 тэрбум ам.долларын мэдээллийн
санг удирдах гэрээг хийн Amazon компанийг дийлснээр, Гейтс/Безос-ийн хөрөнгийн
өрсөлдөөнд нөлөөлөл үзүүлжээ.
Безос нь 25н жил ханилсан эхнэр МакКензи Безос-оос энэ жил салснаар Amazon компанийн хувьцааныхаа томоохон хэсгийг өгөн,
одоогоор 108.7 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр жагсаалтын 2 дугаарт бичигджээ.
Ардчилсан намын улс төрийн нэр дэвшигчид, үүний дотор сенатын гишүүн
Элизабет Уоррен-оос санал болгосон хөрөнгийн татварын хариуд Гейтс мэдэгдэл
хийсэн.
Тэрээр одоогийн байдлаар 10 гаруй тэрбум ам.долларын татвар төлсөн байгаа
хэдий ч 20-н тэрбум ам.доллар хүртэл төлсөн ч болно гэж хэлжээ. Гэхдээ 100
тэрбум ам.доллар төлөх шаардлагатай гэвэл “надад юу үлдэж байгаа талаар жоохон
тооцоолол хийж үзэх” хэрэгтэй болно хэмээн мэдэгджээ.