Одоогийн нийгэмд хүмүүс бүтэлгүйтлийг сөрөг талаас нь харах хандлагатай
байдаг. Үүний хамгийн тод жишээ бол сурагчид муу дүн авахыг урам хугаралт гэж
үздэгээс ажиглагддаг. Харин бодит амьдрал дээр бүтэлгүйтэл нь сайн зүйл байж
болдог юм. Жишээлбэл, Томас Эдисон, түүний алдаа дутагдлын талаарх асуултад
тэрээр хариулахдаа, “Би 10,000 удаа алдаагүй, харин үр дүнд хүрэхгүй 10,000 аргыг амжилттай
олсон.” Хэрэв тэрээр 9,999 дэх оролдлого дээрээ бууж өгсөн бол
юу болох байсан бол?
Тэгэхээр дараагийн асуулт бол бүтэлгүйтэл таныг хэрхэн амжилтад хүргэх вэ?
Бүтэлгүйтэл нь таны “БИ” үзлийг
хяналтад байлгана
Нэгэн судалгаанд хамгийн шилдэг удирдагч бол даруу удирдагч байдаг гэжээ.
Бүтэлгүйтэл нь даруу байдлыг өдөөдөг бөгөөд энэ нь зөвхөн манлайлал төдийгүй өөрийгөө
боловсруулахад нэн чухал юм. Оюуны даруу байдал гэдэг нь бид бүгдийг мэдэхгүй
гэдгээ хүлээн зөвшөөрөх юм. Энэ нь биднийг өөрийн хязгаарыг хүлээн зөвшөөрөх,
хариултыг олох мөн шинэ санаа хүлээн авах боломжийг олгодог.
Бүтэлгүйтэл нь эерэг
өөрчлөлтийг өдөөдөг
Та цомхтголыг сөрөг үйл явдал эсвэл шинэ чиглэл рүү явах боломж гэж харж болно.
Ажилдаа дургүй эсвэл шинэ зүйл сурч мэддэггүй ажлаас цомхтгол эсвэл бүтцийн
өөрчлөлтийн улмаас гаран илүү сэтгэл ханамжтай ажилд орон амжилт гаргасан
хүмүүсийн түүх зөндөө бий. Тэд хэдийгээр өөрийн ая тухтай байдлаас гарах
шаардлагатай болсон ч гэсэн тэгснээр тэд өөрсдийн хүсэл мөрөөдлөө даган,
нийгэмд илүү том хувь нэмэр оруулах боломжтой болсон юм. Заримдаа ажлын амжилтыг
олоход бидэнд бага зэргийн түлхэлт л хэрэгтэй байдаг.
Бүтэлгүйтэл нь танд шинэ
өнцгөөс харах боломжийг олгодог
“Амжилтад хүрэх зөв хандлагыг танд бүтэлгүйтэл л өгдөг” хэмээн Эллен
ДеЖенерес хэлжээ. Амжилт бүхэн хэдэн зуун (магадгүй хэдэн мянган) татгалзал, алдаа болон ялагдалтай ирдэг ч,
эдгээр нь бүгд амжилтад хүрэхтэй нэгэн адил чухал юм. Нэгхэн өдрийн дотор
амжилтанд хүрсэн түүх байдаггүй. Бид ялагдлаас илүү ялалтыг нь л олж хардаг.
Бүтэлгүйтлийг даван туулснаар
тэсвэр хатуужилд суралцдаг
Энэ нь зүгээр бүтэлгүйтснээр шууд амжилтад хүрнэ гэсэн ойлголт биш юм.
Бүтэлгүйтэн, дахин босож оролдож үзэхийг хэлж байгаа юм. Бүтэлгүйтлээс эргэн
ирснээр тэсвэр хатуужилтай болж, харин амжилтад хүрсэн хүмүүст байдаг нэг ижил зүйл
бол тэсвэр хатуужил юм.
Бүтэлгүйтэл нь таны хүсэж
байгааг (мөн
хүсэхгүй байгааг) зааж өгдөг
Бид амжилтаас илүү бүтэлгүйтлээс ихийг сурдгийг харуулсан нотолгоонууд
байдаг. Хэдий зарим хүмүүс багаасаа дур сонирхлоо мэддэг ч, ихэнх хүмүүс тэгж
чаддаггүй. Хэрэв нэг ажил танд тохирохгүй бол та дараагийнх руу гаа шилжиж
болно. Бүтэлгүйтлийг та сургамж гэж харах хэрэгтэй.
“Давлагаагүй тэнгис хэзээ ч чадварлаг далайчин бий болгодоггүй” гэж
Франклин Д. Рузвельт хэлсэн байдаг.
Эцэст нь хэлэхэд бүтэлгүйтэл биднийг тодорхойлдоггүй, харин үүнээс үл
хамааран урагшлах тэмүүлэл л биднийг тодорхойлдог.