УОРРЕН БАФФЕТТИЙН ЗАЛУУЧУУДАД УРАМ ЗОРИГ ӨГӨХ 10Н ЗӨВЛӨГӨӨ




Дэлхийн тэргүүн баячууд мөн суутнуудын нэгнээс өгч буй зөвлөгөө
Энэхүү нийтлэл нь хэдий “залуучуудад” урам өгөх зөвлөгөө хэмээн гарчигласан боловч зарим хүмүүс 20-30 нас хүртлээ өөрийгөө хөгжүүлэхийн үнэ цэнийг ухаардаггүй байна. Яг одоо та Уоррен Баффеттэй тусгай уулзалт хийж байна гэж төсөөлөөд үз дээ. Өөрийгөө хөгжүүлэх, ирээдүйд өөртөө амжилтад  хүрэх боломжийг олгох эсвэл өөртөө урам зориг өгөхийн тулд багахан түлхэлт өгөх талаар түүний зүгээс танд өгөх 10н зөвлөгөө.

1. Юуны түрүүнд “өөртөө” хөрөнгө оруулалт хий.
Таны эргэн тойрныхон танд өөртөө эртхэн хөрөнгө оруулалт хийхийг зөвлөж байна уу, тэднийг сонс. Та хөрөнгө оруулалт хэрхэн хурдан алга болж болохыг мэдэхийг хүсэж байна уу? Энэ өгүүлбэрийг уншихаас ч хурдан юм. Тиймээс өөртөө хөрөнгө оруулалт хий. Би танд 21 нас хүрэхээсээ өмнө өөрийгөө зээлээр булахыг санал болгож байна гэж үү? Мэдээж үгүй. Өнөөгийн интернетийн хүртээмжтэй орчинд, та хүссэн зүйлээ хүссэн хугацаандаа сурах боломжтой. Өөрийн хүсэл тэмүүлэл, сонирхлыг олон, мэдлэгээ дээшлүүлэх замаар өөртөө хөрөнгө оруулалт хийн, хэзээ ч суралцахаа бүү зогсоогоорой.    

2. Муу зуршлаасаа эртхэн сал.
Яг одоо таны хаях хэрэгтэй нэг зуршил юу вэ?  Эргээд харахад, миний хувьд энэ зуршил нь “үрэлгэн” байсан юм. Муу гэдэг үг багадахаар бүүр аймшигтай байсан юм. Өсвөр нас болон дөнгөж насанд хүрчхээд орлого олохоосоо өмнө зарцуулж, мөн илүү ихийг үрэхийн тулд зээл авч байсан юм. Муу зуршлаасаа эртхэн сал. Та амьдралын хичээл болгоныг хэцүү аргаар сурах албагүй.   

3. Ментор буюу мэргэжлийн зөвлөхтэй бол.
Та өөрийн сонирхдог салбарт танд нөлөөлж чадах буюу ментор болох хүн олох хэрэгтэй. Гэхдээ та тэднээс зөвхөн авдаг байж болохгүй. Таны ментор нь, хэрэв та азтай бол танд мэддэг бүхнээ зааж өгж, танд үргэлж туслахад бэлэн байх болно. Гэхдээ та мөн түүнд тусалдаг байх хэрэгтэй, эс тэгвээс тэр тантай удаан хамт байхгүй.   

4. Өөрийн давуу талыг мэд.
“Та бүх зүйлийг мэддэг хүн байх шаардлагагүй, гэхдээ өөрийн юу мэддэг болон мэддэггүйг тодорхойлон, тухайн мэдлэгийн хүрээнд байх нь маш чухал юм” гэж Уоррен Баффетт хэлжээ. Та хэрхэн бий болсон, мөн таны сул болон давуу тул юу болохыг ойлгох нь таны нэн тэргүүнд мэдэж байх ёстой чухал зүйлүүдийн нэг юм.  

5. Дуртай зүйлээ хий.
Уоррен Баффетт нэг удаа хэлэхдээ “Та дуртай ажлаа л хийх хэрэгтэй” гэжээ. Тэрбумтан яагаад ингэж хэлэв? Яагаад гэвэл тэрээр амьдралаа зовж зүдэрч өнгөрөөвөл юу ч танд аз жаргал авчирч чадахгүй гэдгийг ойлгодог болохоор тэр юм.

6. Шаардлагагүй зүйлийн төлөө чухал зүйлийг хэзээ ч эрсдэлд бүү оруул.
Танд шаардлагатай бүх юм байгаа тохиолдолд хэсэгхэн хугацааны таашаал эсвэл түр зуурын уур уцаараас болж битгий эрсдэлд оруулаарай. Зөв шийдвэр гарга. Ерөнхий ойлголтод тулгуурла. Энэ нь өнөө үед хэрэглэгдэхгүй байх шиг байна.

7. Сайхан боломжуудыг бүү алд.
Заримдаа сайхан боломжууд гарч ирдэг ч бид тэднийг анзаардаггүй. Заримдаа сайхан боломжууд нь шаргуу хөдөлмөр шаарддаг бөгөөд бид үүнийг үл тоомсорлодог. Танд тавгүй байсан ч гэсэн сайхан боломжуудыг бүү өнгөрөөгөөрэй. Энэхүү боломжууд нь ихэнх тохиолдолд таныг бага зэрэг тавгүйтүүлэх болно.

8. Цагийг үр бүтээлтэй ашигла.
Таны хамгийн үнэтэй хөрөнгө бол цаг хугацаа гэдгийг эртхэн ухамсарлах тусам та эртнээс цагаа хамгаалж эхлэнэ. Сонс, та яг одооноос цагийн менежмент буюу цаг төлөвлөлтийн талаар аль болох ихийг сурч мэдэх хэрэгтэй! Та цагаа зөв төлөвлөж сурснаар, таныг юу ч зогсоох аргагүй болно. Тиймээс цагаа зөв ашиглаж сураарай.  Хөтөлбөр болон төлөвлөгөө гарга. Цагийг үр бүтээлтэй ашигла.

9. Кредит карт буюу зээлийн картаас зайлсхий.
Чин сэтгэлээсээ захья, кредит картаас зайлсхийгээрэй. Та энэ өгөөшид эрт орох тусам, та өөрийгөө хурдан өсөн нэмэгдэж буй  зээлийн боол болгох болно. Бэлэн мөнгөөр тооцоо хийн амьдарч сурах хэрэгтэй. Хэрэв танд бэлэн мөнгө байхгүй бол та авах хэрэггүй. Та мөнгөө зөв зарцуулахын тулд шаардлагатай өөрийн сахилга бат болон өөрийгөө хянах чадварт эртхэн суралцах хэрэгтэй.

10. Сайхан сэтгэлтэй бай.
Эелдэг байдал нь манай өнөөгийн нийгмийн алдагдсан урлагуудын нэг юм. Бусдыг хайрла. Бид үргэлж санал нийлдэг үү? Мэдээж үгүй. Тэглээ гээд бид дураараа муухай аашилж болно гэсэн үг үү? Үгүй. Эелдэг байдал сайхан сэтгэлд суралц, эртхэн суралцаж, байнга эелдэг сайхан сэтгэлтэй байгаарай.


өмнөх дараах

نموذج الاتصال