Хүмүүс яаж хуримтлал үүсгэдэг юм бол гэж танд бодогдож байсан уу?Ажиглаад байхад хуримтлал хийж чаддаг хүмүүст нийтлэг шинжүүд байдаг. Магадгүй дуурайж болох зүйлсээс нь бага ч болов өөртөө тусгаж авбал хуримтлал үүсгэхэд хялбар болж болох юм. Тиймээс танд хуримтлал хийдэг хүмүүсийн амьдралын арга барил тэдний зуршил хэвшил, хуримтлал хийх аргын талаар товчхон танилцуулъя.
Хуримтлалтай хүмүүсийн нийтлэг шинж чанар
Хуримтлал хийдэг хүмүүст ажлын байр болон амьдрах орчин огт хамаарахгүй, харин тэдний өдөр тутмын хийж байгаа үйлдэлд доорх нийтлэг шинжүүд харагддаг.
- Орлого зарлагаа зөв зохицуулдаг
Хуримтлал хийдэг хүмүүс нь мөнгөнийхөө орлого зарлагыг нүдэнд харагдахуйц тодорхой байлгадаг. Сарынхаа орлого зарлагыг дэвтэр дээр нэгтгэн хөтөлж, тухайн сардаа хэр зэргийг хэрэглэх вэ гэдгээ маш сайн төлөвлөсөн байдаг.
Хувийн санхүүгийн нөхцөл байдлаа тодорхой мэдэж байснаар үргүй зардал гаргахгүй мөнгөө хуримтлуулахад хялбар болно. Мөнгийг ухаалгаар удирдаж чаддаг хүн бол хуримтлалыг хялбар үүсгэж чадна.
Хуримтлалтай хүмүүс нь сар бүр орлогоосоо тогтмол хадгалж, түүнээс үлдсэн мөнгөөрөө тухайн сарын зардлаа зохицуулдаг. “ … хүртэл .. төг цуглуулна” гэх мэтээр зорилго тавьж сар бүр тасралтгүй төлөвлөгөөний дагуу хуримтлуулдаг. Тодорхой зорилго тавьснаар мөнгөө хэмнэж сурна, мөн мөнгө хуримтлагдаж ирснээр улам урамшиж, зугаатай болж ирдэг.
Хуримтлал хийдэг хүмүүсийн дунд хөрөнгө оруулалт хийдэг хүмүүс олон байдаг. Орчин үед энгийн хадгаламж нь хүү маш бага бодогддог. Тиймээс найдвартай газар хөрөнгө оруулалт хийх нь мөнгөө өсгөх бас нэг арга юм.
Хуримтлал хийж чаддаг хүний дадал зуршил
Ер нь хуримтлалтай болоход зарлагаа хэмнэх, санхүүгийн дарамт багатайгаар хадгаламж хийх, хөрөнгө оруулалт хийх зэргээр тогтмөл үргэлжлүүлэх дадал зуршлыг бий болгох нь чухал.
- Хэтэвчин доторхоо цэгцтэй байлгадаг
Хуримтлал хийж чаддаг хүмүүсийн хэтэвч нь байнга цэгцтэй байдаг. Мөнгөн тэмдэгтийг бүгдийг нэг талруу нь харуулж хийх зэргээр цэгцэлсэн байдаг.
Энэ нь хэр хэмжээний бэлэн мөнгө байгааг мэдэхэд хялбар бөгөөд ингэснээр зардлаа хянахад тус болдог.
- Амьдралын зөв хэв маягтай
Хуримтлал хийдэг хүмүүс зөв зохистой амьдралын хэмнэлтэй байдаг. Тийм болохоор өдөр тутмын амьдралд томоохон зардал гарах нь бага байдаг бөгөөд гарсан тохиолдолд хяналт тавихад хялбар байдаг. Жишээлбэл орой эрт унтаж өглөө эрт босдог амьдралын хэмнэлийг өөртөө бий болгосон байдаг. Энэ нь өглөө эрт боссоноор өглөөний хоолыг дэлгүүрээс бэлэн бүтээгдэхүүн авах зардал гаргахаас сэргийлж өөрөө бэлтгэж идэх гэх мэтээр зардал хэмнэж чадна.
- Гэр орноо цэвэр цэмцгэр байлгадаг
Хуримтлалтай хүмүүс нь хувийн зохион байгуулалт сайтай байдаг учраас гэр орон нь цэвэрхэн цэгцтэй байх нь олонтаа харагддаг. Энэ нь өөрийн хэрэгцээтэй зүйл болон шаардлагагүй зүйлийг ялгаж салгах чадвартай байдагтай холбоотой болов уу.
- Сөрөг үг хэллэг хэргэлдэггүй
Хуримтлал хийдэг хүмүүс сөрөг үг хэллэг хэргэлдэггүй. Мөнгө байхгүй чадахгүй хэцүү гэсэн сөрөг үгсийг хэргэлвэл биелэлээ олно гэж үздэг.
Хуримтлал хийж чаддаг хүмүүсийн амьдралын хэв маяг
Хуримтлалтай хүмүүс нь өөртөө хөрөнгө оруулалт хийхдээ огт харамладаггүй. Үнэхээрийн хүссэн зүйлээ төлөвлөж худалдаж авдаг. Хэрэгцээ шаардлагагүй болсон зүйлийг тогтмол цэгцэлж аль болох эргэн тойрноо цэвэрхэн байлгадаг онцлогтой.
- Өөрийгөө хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийдэг
Хуриматлал хийдэг хүмүүс нь үргүй зардал зарлага 2 ийг ялгаж чаддаг. Дэмий зүйлд мөнгө үрэхийн оронд харин өөрийн чадварыг дээшлүүлэх зүйлд хөрөнгө оруулалт хийхэд гар татдаггүй. Орлого нь хүний мэдлэгийн түвшингээр хязгаарлагддаг гэж үг байдаг. Мөнгөтэй хүн л өөрийгөө хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийж мэдлэг боловсролоо дээшлүүлж чаддагийн үр дүн болов уу. - Хүссэн зүйлээ төлөвлөж худалдан авалт хийдэг
Хуримтлал хийж чаддаг хүн бол үнэхээрийн хүссэн зүйлдээ төлөвлөгөө гаргаж хөрөнгө оруулалт хийдэг. Энэ нь огт харамч нарийн гэсэн үг биш юм. Зарлагаа хэмнэж өөрт хэрэгцээтэй зүйлдээ л зарцуулдаг онцлог юм. Тийм учраас шинэ бүтээгдэхүүн загвар гарлаа гээд үсэрч очоод худалдан авалт хийдэггүй. Мөнгө зарцуулах үнэ цэнэтэй зүйл эсэхийг сайтар нягталсаны эцэст үнэхээрийн хүсэж байгаа зүйл мөн байвал хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөдөг.- Хэрэглэхгүй эд зүйлсээ хаяж чаддаг
Хуримтлал хийж чаддаг хүмүүс хэрэглэхгүй болсон эд зүйлсээ хаяж гэр орноо цэвэрхэн байлгадаг хүмүүс байдаг. Хэрэглэхгүй ад зүйлсийг худалдаж орлого ч болгож болно. Ерөнхийдөө хэрэгцээгүй эд зүйлсийг цэгцэлж хаяж чадсанаар өөрт юу хэрэгтэй байгааг ойлгоход хялбар болно.
Хуримтлал хийж чаддаг хүмүүсийн хэрэгжүүлдэг хуримтлалын арга
Хэрвээ хуримтлал хийж чадахгүй байгаа бол орлогоосоо хуримтлуулах хувиа өөр дансанд тогтмол хийх зэрэг хуримтлал хийж чаддаг хүний арга барилыг даган дуурайх хэрэгтэй. Тэд өөрийн гэсэн хуримтлал хийдэг аргатай л байгаа.- Орлогоосоо хуримтлуулах мөнгөө тусд нь байршуулах
Сар бүр хуримтлал хийдэг хүмүүс нь цалингаа аваад шууд хуримтлалаа хийж үлдсэн мөнгөөр нь хэрэглээний зардлаа зохицуулдаг. Үлдэгдэл мөнгөндөө тааруулж зардлаа зохицуулж сурсан байдаг. Хугацаатай хадгаламж болон тогтмол орлогын хадгаламж үүсгэвэл бага ч гэсэн хуримтлалтай болох боломжтой.
- Тусдаа хуримтлалын данстай байдаг
Орлого зарлагын гүйлгээг нэг данснаас хийх нь зарцуулах мөнгө болон хуримтлуулах мөнгөө ялгахад хүндрэлтэй байдаг. Хуримтлал хийдэг хүмүүс хуримтлалын зориулалтын данс нээж мөнгөө хадгалдаг. Сар бүр тогтмол шилжүүлэхээс гадна, цалингаасаа тогтмол автоматаар татуулж хуримтлуулах арга нь хуримтлал хийж чадахгүй байгаа хүмүүст илүү тохиромжтой.