ЭДИЙН ЗАСАГ

  Энэ бүлэгт бид шийдвэр гаргалт, мэдээлэл боловсруулалт, зах зээлийн үйл ажиллагааг ойлгон мэдэж, эдийн засаг судлал гэдэг ертөнцийг танин мэдэх болно. 

Орчин цагт /зарим тохиолдолд өнгөрсөнд/  болж байгаа үйл явцийн тухай онолын мэдлэгээс эхлээд тухайн үйл явцыг дахин нягтлан үзэж гарч байгаа ухагдахууныг ойлгодог болоход тусална. 



Эдийн засгийн ухаан гэж юу болох, яагаад заавал судлах шаардлагатай вэ. Эдийн засгийн ухаан нь та нарын бодож байгаа шиг зүйл биш юм. Дан мөнгө санхүүгийн тухай ч биш. Мөн зөвхөн бизнес худалдааны тухай  ч биш. Тооны ухаан ч биш. Тэгвэл эдийн засаг судлал гэдэг нь юу вэ?  Энэ нь  дэлхий ертөнцийг харах нэг арга юм. 

Social media хөгжиж буй буюу орчин үеийн шийдвэр гаргалт

 Та Facebook хэргэлдэг үү? Эдийн засаг гэдэг нь нийгмийн мэдээллийн урсгалтай асар их хамааралтай байдаг. Орчин үед  Twitter, Facebook, Instagram зэрэг social media ууд нь маш хурдтай мэдээллийг түгээдэг хэрэгсэл болоод байна.

”Өглөөний цайнд юу идэх вэ”, “ Ямар замаар сургуульдаа явах вэ” гэдгээс эхлээд л “ Нэмэлт сургалтанд суух уу яах уу” гэх мэтийн  маш олон тоолж баршгүй шийдвэрүүдтэй бид өдөр бүр тулгарч байдаг.

Тэдгээр шийдвэрийг гаргах сонголтыг хийхийн тулд тухай бүрд нь хүлээн авч байгаа мэдээлэл бидэнд их чухал нөлөө үзүүлнэ. Эдийн засаг судлаач хүн бол шийдвэр гаргахад хангалттай өгөгдөл мэдээллүүдийг бүрэн цуглуулна гэж бараг байдаггүй. Тиймээс ийм нөхцөл байдлыг “бүрэн бус” гэж тодорхойлдог байна. Бүрэн төгс мэдээ мэдээлэл байхгүй байсан ч бид нэг өдрийн дотор хэдэн зуун шийдвэрийг гаргаж байдаг. 

Харин орчин үед бид мэдээллийг арай өөрөөр цуглуулдаг болсон. Facebook, Twitter зэрэг нийгмийн сүлжээ нь бидний цаг хугацаагаа хэрхэн зарцуулах, бараа бүтээгдэхүүний сонголт хийхэд маш ихээр нөлөөлдөг болсон.

Та их сургуулиа сонгохдоо тухайн сургуулийн Facebook болон Twitter хуудсыг шалгалгүйгээр мэдээлэл авч үнэлгээ дүгнэлт хийж байсан уу. 

Эдийн засаг судлалын мэдээ мэдээлэл нь  Facebook ийн мэдээллийн хурдтай адилаар нийгэм дэх сайн муу мэдээллийн хурдаас ихээхэн хамааралтай байдаг. 

өмнөх дараах

نموذج الاتصال