Мэдээж хамгийн эцсийн хомсдох нөөц бол цаг хугацаа юм. Баян ч бай ядуу ч бай хэнд ч байсан өдрийн 24 цаг л оногддог. Амьдрахын тулд ажиллаж хөдөлмөрлөх шаардлагатай. Түүний тулд үдийн амралтын цаг, унтаж амрах цаг гээд зарцуулах шаардлагатай болно. Тиймээс ямар ч тохиолдолд цаг хугацаанд хязгаар байдаг.
Энэ нь их тоо мэт харагдах боловч, хязгаартай зүйл юм. Нөөцөд хязгаар байгаа учраас түүнийг ашиглаж үйлдвэрлэх бүтээгдэхүүн үйлчилгээний тоо хэмжээнд ч бас хязгаар байна.
Хомсдол бол асуудал биш гэж үздэг хүмүүс дараах зүйлийг бодоод үзээрэй.
Хүн бүхэнд идэх хоол амьдрах орчин зайлшгүй шаардлагатай. Гэвч дэлхийн аль ч улсад хоол хүнсгүй өлсгөлөн, гэр оронгүй, эмчилгээ сувилгаа шаардлагатай байгаа хүмүүс хаа сайгүй л байдаг. Яагаад ийм зүйл болдог вэ. Энэ нь “хомсдол” байгаа учраас юм.
Ер нь бол эдийн засаг судлал нь нийгэм судлалын нэг салбар юм. Бид баян тансаг нийгмийг бүтээхийн тулд хязгаарлагдмал нөөцийг хэрхэн ашиглавал зохистой вэ гэдгийг тунгаан бодож олох нь энэ салбарын гол судлагдахуун юм.
Эдийн засаг судлалын түүх нь 1776 онд Английн эрдэмтэн Адам Смитийн бичсэн “Үндэсний баялаг”- аас эхлэлтэй гэж үздэг. Түүнээс хойш Европт голлон эдийн засаг судлал нь хөгжиж, 19-20-р зууныг дамжин үүссэн Марксын эдийн засаг судлал болон Кейнсийн эдийн засаг судлал зэрэг онолууд нийгэмд ихээхэн нөлөө үзүүлсэн.